Цаг үеийн мэдээ

Үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт гурав хоног болж өндөрлөлөө. Наадмын морин дээрх барилдааны 70 кг-ын жинд Е.Өмиртай түрүүлсэн бол Увс аймгаас оролцогч Т.Картенбай Ховд аймгийн оролцогч Г.Баасандорж нар удааллаа. Харин энэ тэмцээний 80 кг-д Баян-Өлгий аймгийн тамирчин С.Женисбек түрүүлж, Ховд аймгийн тамирчин М.Асылбек, Увс аймгийн тамирчин Г.Мөнхбат нар удааллаа. Тэгвэл 90 кг-ын жинд Баян-Өлгий аймгийн Е.Өмирбек тэргүүн байр эзэлж, дэд байрт Дорноговийн У.Гантөмөр, гуравдугаар байрт Дорноговь О.Төмөрхүү нар шалгарав. Харин +90 кг-д Баян-Өлгий аймгийн тамирчин Е.Женисбек түрүүлж, Ховд аймгийн тамирчин Х.Жаке, Хэнтий аймгийн тамирчин Х.Буяндэлгэр нар удаалав. Энэ тэмцээний “Үнэмлэхүй” аваргаар Баян-өлгий аймгийн тамирчин Х.Наурызхан шалгарч, тус аймгийн тамирчин С.Женисбек болон Е.Женисбек нар удааллаа.