Цаг үеийн мэдээ

Харшлын улирал эхэлж иргэдэд нэн тулгамдсан асуудал болсон харшлын эмгэгийг оношлох зөв эмчилгээ үйлчилгээнд хамруулах зорилгоор энэхүү арга хэмжээг Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллаа. Нарийн мэргэжлийн эмч нар үзлэгийг хийж "Арьс бигнэх" сорил буюу химийн гаралтай угаалгын нунтаг, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт ямар бодисоос харшилж байгааг нарийн тогтоох боломжтой оношилгоог улсын хэмжээнд анх удаа орон нутагт хийж байна. Үзлэгийн эхний өдрүүдийн байдлаар 0-70 насны 300 гаруй иргэд хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн дунд ургамлын тоосны харшил, чонон хөрвөс, хүүхдүүдийн арьсны харшил зэрэг зонхилж байна.