Цаг үеийн мэдээ

Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Монгол орны хэмжээнд тарвага сүүлийн 20 жилийн өмнөхөөс эрс цөөрснийг мэргэжилтнүүд цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний буруу үйлдэлтэй холбон тайлбарлаж буй. 

БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилээр хориглосон. 

Хэрэв та тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.1, 2, 3, 4, 5, 6-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, 300,000-3,000,000 төгрөөр торгоно. 

Иймд иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу.