Цаг үеийн мэдээ

Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын СӨБ-ын мэргэжилтэн, өмчийн бүх хэлбэрийн эрхлэгч, арга зүйчдэд зориулсан “Хүүхдийн хөгжлийн үнэлгээний арга зүй” сургалтыг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, Боловсролын Ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ хийх, хөгжлийн ялгаатай байдалд тохирсон дэмжлэгийг сургалт, үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтад тусгах хэрэгжүүлэх, арга зүйд суралцахад чиглэсэн тус сургалт нь 2022 оны 8-9 дүгээр саруудад 2 үе шаттай зохион байгуулагдана.

Үүнд:

 I шатанд 21 аймаг, дүүрэг, Нийслэлийн Боловсролын газрын 32 мэргэжилтэн, нийслэл болон орон нутгийн 66 арга зүйч, нийт 98 хүн сургагч багшаар бэлтгэгдэнэ.

II шатанд бэлтгэгдсэн сургагч багш нар аймаг, нийслэл, дүүргийн 2143 эрхлэгч, арга зүйч нарт тус сургалтыг зохион байгуулна. 

Сургагч багш бэлтгэх эхний шатны сургалт  2022 оны 08 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль дээр эхэлж байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар багш нар СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжлийн үнэлгээг үнэн зөв, бодитой үнэлж буйдаа дүгнэлт хийх, үнэлгээг үр дүнтэй хийх арга зүйгээ сайжруулах, тасралтгүй үнэлгээ хийх нь багшид болон хүүхдийн хөгжилд яагаад чухал гэдэг талаар нэгдсэн ойлголттой болох юм.