Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 170 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. 

Эдгээрийн 83 нь Улаанбаатарт, 87 нь орон нутагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 971.282 болов. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд : 

Дархан-Уул аймагт 7, Дорноговь аймагт 27, Дорнод аймагт 3, Орхон аймагт 1, Өмнөговь аймагт 49 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагт 1314 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 7028 хүн, эмнэлгийн хяналтад 1634 хүн эмчлүүлж байна.