Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 101 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. 

Эдгээрийн 81 нь Улаанбаатарт, 20 нь орон нутагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 975.179 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд : 

Архангай аймагт 3, Өвөрхангай аймагт 4, Өмнөговь аймагт 10, Төв аймагт 2, Ховд аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Ковид 19-ийн халдварын шалтгаант нас баралт 2125 байна. 

Мөн сүүлийн 24 цагт 479 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 5074 хүн, эмнэлгийн хяналтад 1222 хүн эмчлүүлж байна.