Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас УИХ дахь АН-ын бүлгийн даргыг хууль бусаар томилсон асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

" Хэн дарга болох вэ? хэн сайд болох вэ? хэн эрх мэдэлтэй болох вэ? гэдэг зүйлүүдээ одоо болиоч ээ! Хүний өөрийн гэхгүй, бүх л намынхаан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандаж хэлье. Та хажууд байгаа хуульчдаа нэг анхаараач ээ.Таньд буруу зөвлөгөө өгөх гээд байх шиг байна. Жишээлбэл өнөөдөр И.Мөнхжаргал нар нь дээд шүүхэд итгэмжлэлгүй төлөөлөх эрх хүссэн бичиг өгч ч байх шиг. Гэтэл АН-д дүрэм бий. Дараагийн дарга томилогдоод бүх асуудал шийдэгдэнэ. Удахгүй шийдэгдэх гэж байхад наана нь ийм хийх хэрэггүй. УИХ дахь бүлэг ч гэсэн ялгаагүй. Шинээр баталсан хууль нь үндсэн хуулийг зөрчсөн гэж гомдол гаргаад, тухайн гомдолд маргаан үүсгэх эсэх асуудал энэ долоо хоногт шийдэгдэх гэж байгаа. Шийдвэр гарвал автоматаар хууль нь хүчингүй болно. Өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа хуулиар ч гэсэн олонхийн саналаар бүлгийн даргыг томилно гэж байгаа. Энэ нь бүлгийн нийт гишүүд хуралд оролцоно гэсэн үг.

Төрийг түшилцэнэ гэдэг нь төрийг бужигнуулж, сульдуулна, хүчгүйдүүлнэ гэсэн үг биш. Харин хүчгүй байгааг нь нөхнө, сайжруулна гэсэн үг.

Өнөөдөр төрийг хүчгүй байлгахын төлөөх МАН-ын зодоон нүдээн нь хэвлэлээр бараг ил гараад байна. Би сайд болно, чи сайд болохгүй гээд л... Шадар сайд нь хэн болох вэ? Сангийн Сайд нь хэн байх вэ? гэж байгаагаас биш улс орноо бодохгүй байна. Өчигдөр хариуцсан сайд нь маш аймшигтай мэдээлэл хийж байна лээ. Энэ өвөл паар, гэрэл чийдэн ирэхгүй байх магадлалтай гэж...

Манай намаас УИХ-д гарсан хүмүүс бас л төмсөгдүүлсэн. Ж.Батсуурь гэхэд Сүхбаатар аймаг дахь 16 давхар барилгын асуудлаар  төмсөгдүүлж, эрх баригчдын гар хөл болсон. О.Цогтгэрэл бас Ц.Нямдоржийн, Д.Дорлигжавын гар хөл болоод яваад байгаа. УИХ дахь АН-ын бүлгийг самрах замаар хүчгүй болгож байна" гэлээ.