Цаг үеийн мэдээ

7 дахь удаагийн Пара таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 8 сарын 23-нд Вьетнам улсын Хо Ши Мин хотод амжилттай зохион байгуулагдлаа. 

Д.Батнасан, П.Тэмүүжин дасгалжуулагчаар ахлуулсан баг Эмэгтэйчүүдийн -47кг жинд Х.Энхтуяа хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -58кг жинд Х.Темирбек хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -70кг жинд Б.Шинэбаяр мөнгөн медаль тус тус хүртсэн бардам амжилттай оролцлоо. Баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.