Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VIII хуралдаан өнөөдөр /2022.08.26/ Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна. 

Хуралдаан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Аймгийн ИТХ-ын VII хуралдаанаар:

1. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай

2. Аймгийн 2022 оны батлагдсан төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай

3. Өмчийн харилцааны асуудал хэлэлцэнэ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ховд аймгийн засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг нэр дэвшүүлээд байгаа ба ИТХ дэмжвэл АНХНЫ эмэгтэй аймгийн Засаг дарга болох юм. 

Тэрээр АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.