Цаг үеийн мэдээ

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

 "Иргэн И.Мөнхжаргал нь 2022.08.24-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг АН-ын нэхэмжлэлийг хүлээн авч, Улсын Дээд Шүүхийг хариуцагчаар татаад “...С.Эрдэнийг Ардчилсан намын даргаас хасаж Улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад бүх баримт дээрээс арилгахыг УДШ-д даалгасан..” гэх агуулгатай утга, авцалдаагүй мэдээллийг 2022.08.25-ний өдөр олон нийтэд цацсан.  

       Гэтэл АН-ыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох иргэн Б.Ган-Очирын нэхэмжлэлийг 2022.06.18-ний өдөр шүүх хүлээн авч шүүгчийг төөрөлдүүлсэн худал хуурмаг баримт мэдээллийг үндэслэн УДШ-ийн Тамгын газрыг хариуцагчаар татсан байна.  

        Иргэн Б.Ган-Очироос гаргасан  “...УДШ-ийн Тамгын газарт 2022 оны 04 сарын 20-ний өдөр хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд хариу ирүүлэлгүй удаж 2 сарын хугацаа хэтрүүлсэн байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус үйлдэл болохыг тогтоож өгнө үү...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хянан үзээд “...иргэд, хуулийн этгээдээс ирүүлж байгаа өргөдөл гомдолд 30 хоногийн дотор хариу өгөх үүргээ хариуцагч этгээд хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус үйлдэл болох нь тогтоогдож байна..” гэсэн агуулга бүхий шийдвэр гаргасан байна. 

         Гэтэл иргэн И.Мөнхжаргал нь  Шүүхийн энэхүү шийдвэрийг илтэд мушгин гуйвуулж “..Ардчилсан намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн тархи толгойг эргүүлсэн, үнэн бодит байдлыг өөрт ашигтайгаар мушгин гуйвуулсан худал хуурмаг мэдээлэл тараасныг Ардчилсан намын зүгээс эрс зэмлэн, буруушааж хариуцлага тооцуулж, арга хэмжээ авхуулах болно гэдгийг мэдэгдэж байна.

АРДЧИЛСАН НАМ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР