Цаг үеийн мэдээ

АН-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарыг эрхийг хангахаар ҮДХ түр завсарлага авлаа.

УИХ-дахь Ардчилсан намын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарын намын үндсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9 заалтыг зөрчсөн эсэх асуудлаар “Үндсэн Дүрмийн Хороо” хэлэлцэж, АН-ын ҮДХ-ны журмын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заагдсан Хуралдаанд хүрэлцэн ирэх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангахаар 2 цагийн хугацаатай завсарлалаа.

Үндсэн дүрмийн хорооны хуралдаан АН-ын ҮДХ-ны журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заагдсанаар яаралтай горимоор хаалттай хуралдаж байна.

АРДЧИЛСАН НАМ ҮНДСЭН ДҮРМИЙН ХОРОО