Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн хоногт 56 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав. Үүнээс 42 нь Улаанбаатарт, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 978.327 болов. Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт бүртгэгдсэн халдварын нөхцөл байдал:

• Архангай аймагт 1

• Өмнөговь аймагт 11

• Баян-Өлгий аймагт 1

• Төв аймагт 1 халдварын тохиолдол илэрчээ. Мөн сүүлийн 24 цагт 178 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 3056, эмнэлгийн хяналтад 726 хүн эмчлүүлж байна.