Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав.

Тэрээр: "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн даргаар сүүлийн жилүүдэд ажилласан Х.Бадамсүрэн "Эрдэнэс Монгол" корпорацын бүрэлдэхүүнд багтсан зэсийн группийг ахлан ажиллахаар болсон.  Энэ чиглэлд олон жил ажилласан туршлагыг  ашиглаж зэсийн группийг хөл дээр нь босгох үндсэн даалгаврыг авч ажиллахаар болж байгаа гэсэн үг. Энэ групп одоогоор цаасан дээр байгуулагдсан байгаа. Монгол улсын зэсийн бодлоготой холбоотой бүх зүйлийг энэ групп дээр нэгтгэх, цаашлаад энэ нь Монгол улсын ард иргэдийн баялгийн сан болж өөрчлөгдөн шинэчлэгдэх нөхцөлийг гардан зохион байгуулна. Нэг ёсондоо энэ хүний уул уурхайн салбарт олон жил ажилласан ажлын дадлага туршлагыг Монгол улсын засгийн газар ашиглаж байна гэж ойлгож болно" гэв.