Цаг үеийн мэдээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны нөөц нэмэгдүүлэхтэй холбогдуулан “Цусаа хандивлая аян”-ыг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Цэргийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бие бүрэлдэхүүний дунд ангийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж явууллаа.  
Ангиийн өдөр тутмын цагийн хуваарийг харгалзан үзэж, бие бүрэлдэхүүнийг  гурван бүлэгт  хуваарилан зохион байгуулан байнгын бүрэлэдхүүн, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа. Тус аянд нийт 66 цэргийн алба хаагч цусаа хандивлан цусны донорын эгнээнд нэгдсэн юм.