Цаг үеийн мэдээ

Хавдар судлалын хамт олон чармайн ажилласны дүнд ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шат дараалсан дараах ахицуудыг гаргажээ. Хавдар судлалын үндэсний төв нь ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан урамшуулалт цалинг эхний хагас жилээр тооцоолон урамшуулалт цалинг 2022 оны 7-р сарын 29-нд олгожээ.

Тодруулбал: Хавдар судлалын үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон баталсны дагуу жил бүр энэхүү сарын хүрээнд олон ажлууд төлөвлөн хэрэгжүүлж, ажил үүргээ гүйцэтгэж байгаа бүх ажилчдынхаа хүний нөөцийн нийгмийн баталгааг ханган, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор албан тушаал үл харгалзан хүн бүрд 3 сая төгрөгний урамшуулал олгож байна.

Мөн үндсэн цалингаа нэмэх зорилтын дагуу дахин сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20%-ийг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс олгож эхэлсэн.

Тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа олгожээ.