Цаг үеийн мэдээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй  иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн Тусгай шалгалт 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  2 давхрын шалгалтын  (CBT) танхимд явагдана.

Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn,  monkor.net  орж  харна уу.

Мөн бүртгэл хийлгэсэн иргэний үндсэн бүртгэлтэй утасны дугаарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мессэж илгээгдэх болно.

Тусгай шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

Үүнд:

-Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.

-Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна.

-Шалгалт эхлэх цаг: 10:00 (1-р ээлж), 11:30 (2-р ээлж) цаг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.

-Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө. Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны 10 дугаар сарын 20-нд зарлана.