Цаг үеийн мэдээ

СЭЗИС-ийн 1956 онд ашиглалтад орсон А байрны нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед 2022-08-31-ий өдөр нуралт үүсжээ.

Тодруулбал: Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын  өгсөн зөвлөмжийн дагуу  А байрны дотоод болон гадаад  орчны аюулгүй байдлыг цаг алдалгүй хангаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан болно. Нуралтаас шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй болно. 

СЭЗИС нь багш, ажилтан, оюутан, зочдын аюулгүй байдлыг хангах үүргээ гүнээ ухамсарлаж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн бусад байруудад товлосон хугацаандаа хэвийн явагдана.