Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн хоногт 43 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав. Үүнээс 19 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980.520 болов. Сүүлийн 24 цагийн хугацаанд

Архангай аймагт 1

Баянхонгор аймагт 1

Дархан-Уул аймагт 2

Дорноговь аймагт 4

Өмнөговь аймагт 13

Төв аймагт 1

Увс аймагт 1 

Ховд аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 199 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 1699,  эмнэлгийн хяналтад 327 хүн эмчлүүлж байна.