Цаг үеийн мэдээ

Фантастик продакшнаас Өргөө кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.

Найруулагч Б.Тамир: “Гэрээг хоёр талаасаа тохиролцсоны үндсэн дээр бүх кино театруудаар гаргах болсон. Гэрээнд дээр давамгай эрх эдэлсэн тохиолдол байгаа. Хувийн байгууллагууд тохиролцож нэг талдаа гарсан. Улаанбаатар хотод Өргөө кино театрын 7 салбар байна.  Хуулиндаа 50:50 хувь байх ёстой.  Өмнө кино театр 70 хувийг авдаг байсан.  Кино урлагийнханд ижил байр суурьтайгаар хандаач ээ гэдэг зүйлийг гэрээндээ оруулж өгсөн. Өнөөдөр хэвлэлийн хурлын өмнө хоёр тал тохиролцоонд хүрч тохиролцсон. Цаашдаа ч кино уран бүтээлчдэд энэхүү гэрээний дагуу явах болсонд баяртай байна” гэв.