Цаг үеийн мэдээ

Фантастик продакшн "Цурам ажиллагаа" бүрэн хэмжээний уран сайхны киногоо энэ сарын 9-ний өдөр олны хүртээл болгох гэж байна. 

Уран бүтээлчдийн зүгээс:

"Цурам ажиллагаа УСК-нд Малайз, Сингапур, Хонконгийн жүжигчидтэй хамтарч ажилласан. Казакстан улсын пиротехникчидтэй мөн хамтран буу, сум, дэлбэрэлт зэрэг үзэгдлүүдийг хэрхэн бодит байлгах хийц дээр ажилласан дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандартын дагуу хийхийг маш их хичээсэн. Цаашид Монголчууд ийм кино хийдэг шүү, хоцрогдоогүй шүү гэдгий харуулахыг хүсэж байгаа. Тоног төхөөрөмжийн хувьд ч мөн холливүүдэд ашиглладаг ARRI камер ашигласан. 

Киноны зураг авалт 52 хоног үргэлжилсэн. Тайланд, Солонгос, Монгол улсад зураг авалтууд хийгдсэн. Нийт төсөв тэрбум гаруй төгрөг болсон" гэлээ.