Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.10/ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагуудтай уулзаж, Монгол улс цахим үндэстэн болох, төрийн үйл ажиллагааг цахимжуулж иргэндээ ойр үйлчилгээ үзүүлэх, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх том зорилгод хүрэхийн тулд хэрхэн ажиллах талаар хэлэлцүүлэг хийлээ. 

Салбарын удирдлагууд дараах асуудлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов. 

- Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх 

- Салбарын хууль эрх зүйн орчныг илүү дэвшилтэт зохицуулалтуудаар хөгжүүлэх 

- Яамны бүтэц ажиллах зарчмыг илүү тодорхой, оновчтой болгох 

- Салбарын аюулгүй байдал, системийн иж бүрэн байдлыг хангах

Засгийн газрын зүгээс салбаруудын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, салбар дундын бодлогын уялдаа холбоог ханган ажиллаж байна.