Цаг үеийн мэдээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүллээ. 14 настай хүү, хавдартай 23 настай төрсөн ахдаа үүдэл эсийн донор болов.  Энэ төрлийн хагалгаа гадаад оронд 300 саяаас 2 тэрбум орчим төгрөг зарцуулагддаг ба өртөг өндөртэй энэхүү хагалгааг улсдаа хямд өртгөөр хийх боломж бүрдлээ. Монгол улсад үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлснээр бид манай оронд эмчлэгддэггүй 26 эмгэгийн жагсаалтыг 1-ээр цөөрүүллээ.