Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 51 тохиолдол батлагджээ.

Үүнээс 26 нь Улаанбаатарт, 3 нь Дорноговьд, 22 нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,676 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 83 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 998.454 болж нэмэгдэв. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 835 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.