Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан”  танхимд өргөн барилаа. 

''Азтай савар амьтанд хайртай залуус”, “Хөөрхөн зулзага”, “Сайн санаа амьтдад” ТББ-ууд “UB shelter Mongolia” төв, иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Иргэдтэйгээ хамтран хуулийн төсөл санаачилж, хэлэлцэх, D-parliament систем ашиглан саналыг төсөлд тусгаж, санал асуулга явуулах замаар иргэний оролцоотой хууль тогтоох, “ард түмний засаглах” эрхийг хангах жишиг загварыг бий болгох юм.