Цаг үеийн мэдээ

Монголын Бүх Ард Түмний ХV наадмаас ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир- техник спорт хорооны баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл буюу нийт 9 медаль хүртэж, багийн дүнгээр гутгаар байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Тэмцээн энэ сарын 9-19-ний өдрүүдэд болж, 26 спортын төрөлд шилдгүүдээ тодруулсан юм.

Боксын төрөлд ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир- техник спорт хорооны тамирчин ОУХМ О.Есүгэн 51кг-ийн жинд алт, ОУХМ Л.Алтанцэцэг мөнгө , 60 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг мөнгө, 63 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт хүрэл медаль хүртлээ.

Мөн чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа алт, хүндийн өргөлтийн 76 кг-ийн жинд ОУХМ Г.Ануужин алт, буудлагын 25м-ийн төрөлд ОУХМ Т.Баярцэцэг алт, жудо бөхийн +100 кг-ийн жинд Э.Мөнхжаргал мөнгө, самбо бөхийн +98 кг-ийн жинд Д.Анар хүрэл медалийн эзэд болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.