Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Аюулгүй байдлын албаны Хилийн алба дайчилгаанд хамрагдах иргэдийн жагсаалтыг хүлээн авсан бөгөөд жагсаалтад багтсан хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй байна. Энэ тухай The Bell мэдээлсэн байна. 

Тюмений Росчино нисэх онгоцны буудал дээр ийм жагсаалт байгаа тухай мэдээлэл батлагдсан. “Цэргийн комиссараас хилийн хэлтэст нэвтэрхийг хориглосон иргэдийн жагсаалтыг гаргаж өгсөн. Хилээр нэвтрэхийн тулд уг ангиллын иргэдэд гэрчилгээ шаардлагатай - цэргийн бүртгэлийн газраас гарах зөвшөөрөл авсан байх ёстой" гэж нисэх онгоцны буудлын хэвлэлийн алба 72.ru-д мэдэгдсэн байна.

Мөн иргэдээс ирсэн мэдээллээр сүүлийн өдрүүдэд хил нэвтрүүлэхээс татгалзах тохиолдлууд ихсэж, хилийн бүсэд шалган нэвтрүүлэх цэг байгуулж байна гэсэн мэдээлэл ирэх болсон байна.

Москвагийн Внуково нисэх онгоцны буудлаас мөн дайчилгаанд хамрагдах оросуудыг тус улсаас гаргахгүй байгааг баталжээ. Мир хилийн хяналтын ерөнхий мэдээллийн системд нэрсийн жагсаалтыг оруулан мэдээллийн сан үргэлж шинэчлэгдэж, цэргийн бүртгэлийн мэдээллүүд бүс нутгуудаас ирсээр байгаа юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яам дайчилгааны үед иргэдийн шилжилт хөдөлгөөний хязгаарлахгүй гэж мэдэгдэж байсан.

Эх сурвалж:  Радио свобода