Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 57 тохиолдол батлагджээ.

Үүнээс 23 нь Улаанбаатарт,  Дорноговь аймагт 5, Өмнөговь аймагт 29 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,864 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 86 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 998.828 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 796 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.