Цаг үеийн мэдээ

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Америкийн иргэдийг Оросыг нэн даруй орхин явахыг зөвлөж байна. 

"АНУ-ын иргэдийг ОХУ-д айлчлахгүй, [тухайн улсад] оршин суудаг эсвэл ОХУ-д зорчиж байгаа хүмүүс хэдий хязгаарлагдмал ч боломж байгаа тул Оросыг нэн даруй орхин гарах хэрэгтэй" гэж ЭСЯ-ны вэб сайтад нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

ОХУ-ын довтолгоо эхлэхээс яг нэг сарын өмнө буюу нэгдүгээр сарын 24-нд АНУ Оросын цэргийн ажиллагааны аюулын улмаас Украин руу аялахаас татгалзахыг америкчуудад уриалж, дипломатуудын гэр бүлийн гишүүдийг тус улсаас гарахыг сануулж байсан.

Есдүгээр сарын 21-нд Оросын засгийн газар иргэдээ зэвсэгт хүчинд дайчилгааг эхэлсэн. Тэд Орос улс давхар иргэншилтэй хүмүүсээс АНУ-ын иргэншлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тэднийг Оросоос гарахаас сэргийлж магадгүй гэж эмээж байгаа бөгөөд давхар иргэншилтэй хүмүүсийг цэргийн албанд татах магадлалтай байна.

ОХУ-аас нисэх боломж хязгаарлагдмал байгаа ч машин, автобусаар зорчих боломжтой хэвээр байна. "Хэрэв та Оросоос гарахыг хүсэж байгаа бол аль болох хурдан бие даан арга хэмжээ авах хэрэгтэй. АНУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-ын иргэдэд тусламж үзүүлэх боломж маш муу байна" гэж дипломат төлөөлөгчийн газраас анхаарууллаа.

АНУ-ын энэ анхааруулгаас өмнө Болгар, Польш, Эстони улсууд иргэдээ Оросын нутаг дэвсгэрээс гарахыг уриалсан байна.

Америкийн дипломатууд нөхцөл байдал, тэр дундаа тээврийн хэрэгслээр хил давах  сонголтууд "илүү хязгаарлагдмал" болохыг үгүйсгэхгүй байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC