Цаг үеийн мэдээ

Монголын чөлөөт бөхийн гурван тамирчин, ҮБТДС-ийн багш, спортын мастер Ц.Баярсайханы удирдлага Туркийн Самсун хотод Дэлхийн оюутны тулааны спортын наадамд оролцож байгаа билээ. Манай улсаас өчигдөр 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батбаатарын Энхзул эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Мөнхболдын Дөлгөөн 57 кг-ын жинд алтан медалийн эзэн болж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулав. 

Харин 61 кг-д хүч үзсэн Раашийн Баттулга хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж жиндээ 4 дүгээр байрт орлоо.