Цаг үеийн мэдээ

Монголын волейболын холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордон, “MG sport” зэрэг зааланд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-нд болж байна. 

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 15, эмэгтэйчүүдэд 10 баг өрсөлдөж байна. 

Энэ тоглолт залуучуудын ангиллын 2022 оны гурав дахь тэмцээн юм. Залуучуудын УАШТ-д “Залуу монгол”, “Хөвсгөл шинэ үе” багууд анх удаа өрсөлдөж байгаа ба волейболын залуучуудын УАШТ-ийг үзэж сонирхохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэв.