Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 49 тохиолдол батлагджээ.

Үүнээс 19 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол Архангай аймагт 1, Орхон аймагт 1, Өмнөговь аймагт 28 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 983,004 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 35 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 998.930 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 759 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.