Цаг үеийн мэдээ

"Оргодол" нэгдсэн арга хэмжээ 

ХЗДХСайдын тушаалын дагуу ЦЕГ, ШШГЕГ-ын дарга нарын тушаалаар 9 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “Оргодол” НАХ-г улсын хэмжээнд зохион байгуулж байна.  

“Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2 байгууллагаас нийт 54 этгээдийг олж тогтоосон байна. 

Үүнд: Иргэний хэрэгт шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн этгээд 29, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд 1, торгох ялаар шийтгэгдсэн этгээд 1, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн этгээд 4, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн этгээд 19-ийг эрэн сурвалжлан олж тогтоосон.

ШШГЕГ-аас Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах АСАП санг ашиглаж эхэлсэн өдрөөс хойш 1592 эрэн сурвалжлалт зарлаж 1382 олж тогтоон нийт 210 этгээдийг эрэн сурвалжилж  илрүүлэлт 86 хувьтай байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “АСАП” санд ШШГЕГ-аас нийт 372 эрэн сурвалжлалт зарлаж 219 олж тогтоон 153 этгээдийг эрэн сурвалжлагдаж байна.

2017 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн “Зорчих эрхийг хязгаарлах” ялаар шийтгэгдсэн этгээдүүдээс нийт 117 этгээд оргон зайлж Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “АСАП” санд эрэн сурвалжлагдаж 100 этгээдийг олж тогтоон одоо 17 хүнийг эрэн сурвалжлан ажиллаж байна. 

“Илрүүлэлт оргодол-2022” нэгдсэн арга хэмжээ 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар 9 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Илрүүлэлт Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.  

Эхний 16 хоногийн байдлаар цагдаагийн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн  байгууллагуудаас 653 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Үүнд: Хүнийг санаатай алах 9, хулгайлах 154, мал хулгайлах 23, дээрэмдэх 19, хүчиндэх 17,  залилах 179, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 160, бусад 92 хэрэг байна.

Нэгдсэн арга хэмжээ эхлэхэд эрэн сурвалжлах “ASAP” санд оргодол 342, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 1486, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 439, шүүхээс даалгасан бусад хүн 2506, зөрчил үйлдсэн этгээд 448, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 443, галт зэвсэг 362, тээврийн хэрэгсэл 270, түүх соёлын дурсгалт болон үнэт зүйл 21, нийт 6117 хүн, мал эд зүйл эрэн сурвалжлагдаж байснаас арга хэмжээний эхний 16 хоногийн хугацаанд 1725 эрэн сурвалжлагдаж байсан хүн, мал эд зүйлийг олж тогтоосон. 

Үүнд: Оргодол 106, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 658, сураггүй алга болсон хүн 91, насанд хүрээгүй хүүхэд 3, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 5, галт зэвсэг 3, шүүхээс даалгасан хүн 654, зөрчил үйлдсэн этгээд 130, тээврийн хэрэгсэл 72, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 3 байна. Тухайлбал:

Хүнийг алах: Баянхонгор сумын 10-р баг, огтонтой булаг орчимд гол дотор эрэгтэй хүн нас барсан байна гэх хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг 2022.09.16-ны өдөр Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

Хүчиндэх:  Булган аймгийн .... сумын ... баг хашаан дотор гэртээ насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд хүчиндүүлсэн байж болзошгүй байдалтай гэртээ орж ирлээ гэх хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг 2022.09.14-ний өдөр Булган аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

Залилах: 2022 оны 6 дугаар сараас эхлэн Фейсбүүк цахим орчинд “Байр түрээслэн” гэх зарыг байршуулж удаа дараагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 8 цагдаагийн газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 2022.09.16-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоосон байна.  

2022 оны 06 дугаар сараас эхлэн Фейсбүүк цахим орчинд “Мотоцикл зарна” гэх зарыг байршуулж удаа дараагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 5 цагдаагийн газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 2022.09.16-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоосон.

2022 оны 03 дугаар сараас эхлэн 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний эд зүйл хулгайлсан этгээдийг 2022.09.26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоосон байна.