Цаг үеийн мэдээ

Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, биологи, техникийн нөхөн сэргээлт хүлээж авах, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. 

Хамтарсан хяналтаар Булган аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Туул голын сав газрын захиргаа, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын Байгаль хамгаалагч, Нөлөөллийн бүс дэх иргэдийн төлөөлөл ажиллаж байна. 

Арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын их тохойрол” газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК нь онцгой хамгаалалтын бүсэд орсон, зөвшөөрөлгүйгээр газрын доорх шүүрлийн усыг технологит ашиглаж, уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлэн, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022.09.30-ны өдрийн 13:30 минутанд зогсоож шийдвэрлэлээ.