Цаг үеийн мэдээ

Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны үзэсгэлэнт байгальд Монгол туургатан театрын “Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжгийг толилууллаа. Мөн Манзушир арт ардын урлагийн тоглолтыг танилцуулсан юм. Тус хүүхдийн жүжгийн тоглолтыг 1100 гаруй хүүхэд багачууд үзэж сонирхсон байна. Тоглолтын тайз заслыг хаягдал мод ашиглан бүтээсэн нь өвөрмөц, орчинтойгоо хосолсон, байгальд ээлтэй шийдэл болж чадсан байна. 

Энэхүү үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Төв аймгийн БОАЖГ, Музейн захиргаа, Монгол туургатан театрын захиргаатай хамтран зохион байгуулжээ.