Цаг үеийн мэдээ

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Ховд олон улсын нисэх онгоцны буудлын үйлчилгээг сайжруулах, шинэ үйлчилгээ нэвтрүүлэхэд анхаарч байна.

Үүнтэй уялдуулан өнөөдөр /2022.09.30/ Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа Иргэний нисэхийн ерөнхий газар, нислэгийн авиа компаниуд, Хилийн цэргийн дугаар анги, Ховд аймгийн Булган дахь Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зэрэг чиг үүрэг бүхий байгууллагын төлөөлөлтэй санал солилцлоо. 

Уулзалтын хүрээнд: 

Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг тогтмол, хямд болгох тал дээр хамтран ажиллахаар ярилцлаа. 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэхэд талуудын оролцоог ханган ажиллана.

Ойрын хугацаанд манай аймгийн нисэх буудал шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөлөө. 

Урт хугацаанд олон улсын нислэгүүд үйлдсэнээр эдийн засаг тэлж, орон нутагт аялал жуулчлал хөгжих боломжтой юм.

Таны сурталчилгаа