Цаг үеийн мэдээ

Боловсролын ерөнхий газар нь тогтвортой хөгжлийг дэмжих сургуулийн орчин дахь хог хаягдлын менежментийг сайжруулахад хүүхэд, эцэг эх, багш нарын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үе тэнгийн сургагч багш бэлтгэх зорилгоор “Өнгө нэм” НҮТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

-Сургуулийн орчин дахь “Хог хаягдлын менежмент"-ийг сайжруулах чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 1 сургуулийг сонгон компанит ажил зохион байгуулж жишиг сургуулийг бий болгох

-Сургуулийн орчин дахь “Хог хаягдлын менежмент"-ийг сайжруулах чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ажилтнуудад зориулсан сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах

-Ерөнхий боловсролын сургууль дээр “Эко клуб” ажиллуулж үе тэнгийн манлайлалд тулгуурлан нөлөөллийн ажил зохион байгуулах

-“Өнгө нэмье” аян зохион байгуулах

-“Хог хаягдлын менежмент”-ийн талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх  видео, шторк, постер бэлтгэн түгээн дэлгэрүүлэх

Төсөлд төрийн болон төрийн бус өмчийн тус бүр нэг ерөнхий боловсролын сургуулийг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.