Цаг үеийн мэдээ

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Швецарийн хөгжлийн агентлагийн "Монгол ногоо" төсөлтэй санамж бичиг байгуулан хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа билээ. 

Төслийн хүрээнд 18 сургууль  32 цэцэрлэг хамрагдаж  нийт 10 төрлийн 18 тн хүнсний ногоо хурааж авааад байна.  

Туршилт танин мэдэхүйн талбайг    амьдрах арга ухаанд багш, ажилтан, эцэг эх, хүүхдүүд хамтран суралцаж, хүнсний хангамжийг оновчтой төлөвлөх, хүнсний хэрэглээг нэмэгдүүлж,  хүүхдийг бичил шим тэжээлийн дутлаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг сайжруулах, хүүхдийн хоолны орцыг нэмэгдүүлж, хоолны нэр төрлийг олшруулж ажиллаж байна.

Төсөлд хамрагдсан байгууллагаас онцлон 71 дүгээр цэцэрлэгийг танилцуулж байна. Цэцэрлэгийн туршилт танин мэдэхүйн 180 мкв талбай, 54 мкв бүхий 2 хүлэмжээс 215,6 кг 12 төрлийн ургац хурааж авсан. Мөн150 мкв талбайд 6 төрлийн жимсний мод бут тарьж ургуулаад байна. Тариалалт ургац хураалтын явцаас танилцуулж байна.