Цаг үеийн мэдээ

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа. Энэ удаа 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирсэн юм. 

- 8770 хүүхдийг цэцэрлэгт хуваарилав

-1593 хүүхэд өмнө нь цэцэрлэгт бүртгэлтэй байсан

-578 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт бүртгэлтэй

-47 хүүхэд хамрагдахаас татгалзсан

-88 хүүхэд тусгай зохицуулалт шаардлагатай байна. 

578 хүүхдийн тухайд орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой. 88 хүүхэд бол багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай юм.