Цаг үеийн мэдээ

Афганистаны нийслэлд есдүгээр сарын 30-ны баасан гарагт нэгэн амиа золиослогч этгээд сургуульд халдлага үйлджээ. Үүний улмаас 19 хүн амиа алдаж, 27 хүн шархадсан гэж epd агентлаг мэдээллээ.

Британийн хэвлэл мэдээллийн BBC агентлагийн мэдээлснээр, халдлагын объект нь охид, хөвгүүдийн хамтарсан боловсрол олгодог хувийн Каж академи байжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогчдын тоо харилцан адилгүй байна. Ийнхүү амиа алдагсдын болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 100-д ​​хүрээд байгаагийн дийлэнх нь охид байгааг “Aamj News” портал мэдээлжээ.  Мөн DPA агентлаг эмнэлгийн байгууллагуудын төлөөлөгчдөөс иш татан 30 орчим хүн нас барж, 56 хүн шархадсан гэж бичжээ.

Афганистаны хүн амын 9 орчим хувийг эзэлдэг хазарууд голдуу амьдардаг Кабул мужид халдлага болсон гэж мэдээлж байна.  Барууны зэвсэгт хүчнийг тус улсаас гаргаснаас хойш уг үндэстний цөөнх “Талибан” лалын радикал хөдөлгөөн болон “Лалын улс” террорист бүлэглэлийн хавчлагад өртөж байна.

Одоогоор Кабулд болсон халдлагын хариуцлагыг ямар ч байгууллага хүлээгээгүй байна.

Афганистан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар (UNAMA) тус улсын аюулгүй байдлын нөхцөл байдал муудсаар байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: DW