Цаг үеийн мэдээ

Белград-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 53 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хуланг Багануур дүүргийн хүндэт тэмдэгээр шагнажээ. Б.Хулан нь Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багт дасгалжуулагч Х.Магвандоржийн удирдлага дор бөхийн гараагаа анх эхлүүлж байсан бөгөөд энэ жилийн Азийн аваргад үзүүрлэж, Иван Ярыгиний "Алтан Гранпри" тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн  тамирчин.