Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 51 тохиолдол батлагджээ.

Үүнээс 19 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол Дорноговь аймагт 2, Өмнөговь аймагт 29 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 983,334 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 73 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 999.159 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 783 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.