Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 87 тохиолдол батлагджээ.

Үүнээс 48 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол Дорноговь аймагт 1, Өмнөговь аймагт 38 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 983.610 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 46 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 999.315 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 258 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.