Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 49 тохиолдол батлагджээ.

Үүнээс 32 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол Орхон аймагт 1, Өмнөговь аймагт 16 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 983.958 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 31 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 999.575 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 217 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.