Цаг үеийн мэдээ

“Сүүн орчлонгийн гэгээ ээж”, “Малчин аав”, “Үүлэн цэнхэр хангай”, “Уулс санаа алддаг юм”, “Эрэмгий Монгол эрчүүд” зэрэг уран бүтээлээрээ олонд танигдсан дуучин Бямбасүрэнгийн Эрдэнэхүүгийн "Уулзья андуудаа" уран бүтээлийн тоглолт ирэх сарын 11-ний өдөр /2022.11.11/  "UB PALACE"-ийн концертийн их танхимд 19:00 цагаас тоглогдох гэж байна. 

Уг уран бүтээлийн тоглолт нь Монголд анх удаа нийтийн дууг "Анир" поп оркестртэй хамтатган хүргэх гэж буйгаараа онцлогтой юм. Цоо шинэ өнгө төрх, уран яруу эгшгийг анирдаж, мэдрэмжийн мэлмийгээ баясгах гайхамшигт нандин үдшийг танд бэлэглэх болно. 

Тоглолтын тасалбарыг TICKET.MN-ээр захиалан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 94666694, 85856060 дугаараас лавлаарай.