Цаг үеийн мэдээ

Монголын бүжгийн спортын хөгжилд түүхэн өдөр болж Дэлхийн аварга шалгаруулах Латин бүжгийн формейшн төрөлд Монгол улсын "Moon dance" хамтлаг 2-р байр,  "Star dance" хамтлаг 4-р байранд шалгарсан. 

"Star Dance" хамтлагийн хувьд 2010 онд Ази тивээ төлөөлөн хамгийн анх ДАШТ-д оролцож хагас финалд үлдэж байсан.

"Star Dance" хамтлагийн бүжгийн найруулга, дэглэлтийг хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Батсайхан хийсэн бол, тус хамтлагийн дасгалжуулагчаар Дэлхийн гурван удаагийн аварга бүжигчин Н.Онондарь ажиллажээ. Бүжгийн найруулга дэглэлт, баг тамирчдын залуу насны эрч хүч, техник гүйцэтгэл, илэрхийлэл өндөр түвшинд бэлтгэгдсэн, гайхамшигтай үзүүлбэрийг үзэгчдийн халуун алга ташилт үнэлэн дүгнэсэн. 

Хамтлагийн дасгалжуулагч Н.Онондарийн хувьд Дэлхийн 11 удаагийн аварга Германы хамтлагт бүжиглэж байсан туршлагатай. Тус хамтлагт бүжиглэж байхдаа гурван удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож хамтлагаараа нэгдүгээр байр эзэлж байсан юм.