Цаг үеийн мэдээ

2022 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Туркийн Анталья хотод зохион байгуулагдсан Кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 5 тивийн 31 орны 1000 гаруй тамирчид өрсөлдсөн байна. 

Тус тэмцээний 65 кг жинд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал түймэр унтраах автомашины жолооч, ахлагч О.Баярцэнгэл хүрэл медаль хүртлээ. 

Өнөөдөр газрын дарга, хурандаа А.Дашням ахлагч О.Баярцэнгэлийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.