Цаг үеийн мэдээ

Испани улсын уран бүтээлч, зураач, хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер Jose Mario Cano-ийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. 

Энэхүү уран бүтээлч нь уран зураг, сийлбэр, усан будгийн чиглэлээр бодит байдал ба үнэний хоорондох орон зайг орчин үеийн урлагаар илэрхийлдэг онцлогтой юм. Түүний Монгол улсад гаргаж буй “Lunas” хэмээх бие даасан үзэсгэлэнгийн куратороор Итали улсын нэрт уран бүтээлч, куратор Maurizio Bortolott ажиллажээ.

Үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд дэлгэгдэнэ.