Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Тэгү хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордонд сугаа волейболын олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 18-21-ны өдрүүдэд болов. Хоёр дахь удаагийн тус тэмцээнд 14 багийн 116 тамирчин өрсөлдөхөд манай улсаас Чингэлтэй дүүргийн баг хүрэл медаль хүртлээ.