Цаг үеийн мэдээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм. 

Нийт 14 удаа олгоод буй тус одонг өнөө жил буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор 15, 16 дахь удаагаа олгох юм. Тодруулбал, АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов нарт олгохоор болжээ. "Чингис хаан" одон хүртсэн иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгодог.  “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй байдаг. 2019 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар тус одонг нэг иргэн, эсхүл хамт олонд олгодог болсон юм. 

2005 оноос хойш "Чингис хаан" одон хүртсэн иргэн, хамт олныг танилцуулж байна. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/

Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав /2006 он/

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн /2009 он/

Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж /2010 он/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди /2011 он/

УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл /2012 он/

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном /2013 он/

Эрдэмтэн, физикч Х.Намсрай /2014 он/

Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо /2015 он/

Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар /2016 он/

Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр /2017 он/

"The Hu" хамтлаг /2019 он/

БНМАУ, ЗХУ-ын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа /2021/

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд /2021 он/

 

Таны сурталчилгаа