Цаг үеийн мэдээ

Хийл хөгжимд зориулан бүтээл хийгдэх нь нэн ховордож, хийл хөгжмийг сонсож таашаах ойлголт нийгэмд үгүй болж байсан 2000-аад оноос эхлэн Хийлч Дээгий хуучны сонгодог аяз болох Хэнтийн өндөр ууланд, Үлэмжийн чанар, Уран хасын вальс, Сэтгэлийн эгшиг, Жалам хар зэрэг бүтээлүүдийг шинэ маягаар найруулан хийлийн гоцлолоор толилуулсан нь хүмүүсийн төсөөлөл дэх хийл хөгжмийн хязгаарлагдмал ойлголтыг баяжуулсаар ирсэн билээ. Тэрээр 22 жилийн урлагийн замналдаа бүтээж туурвисан гайхамшигт бүтээлүүдээ үзэгч олонд толилууллаа.